ҮЙЛ АЖИЛЛААГААНЫ ЧИГЛЭЛ

Алсын хараа: Технологийн тэргүүлэх үйл ажиллагааг хөгжүүлэгч хамт олон байна.

Байгууллагын үйл ажиллагааныхаа үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээмжийг өсгөх, технологийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхахын тулд мэдээллийн технологийн хэрэглээгээ оновчтой зохион байгуулах, төлөвлөх шаардлагатай тулгардаг. Манай компани нь харилцагч байгууллагын мэдээллийн технологийн ашиглалт, стандарт, бодлогыг үнэлэх, удирдан зохион байгуулах, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, мэдээллийн технологийн төлөвлөлтийг хийх, төслүүдийг бэлдэх, хэрэгжүүлэх, хөндлөнгийн зөвлөхөөр ажиллах зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Бид олон жилийн туршлагатай, мэргэжлийн сертификат бүхий мэргэжилтнүүд болон гадны түнш байгууллагын зөвлөхүүдтэй хамтран танд үйлчлэх болно.

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, онцлог, нөхцөл байдал зэргийг нарийвчлан судлах нь техникийн сайн шийдэл гаргах болон хэрэглэгчдэд хэрэгтэй зөвлөгөөг өгөх үндэс юм.

Иж бүрэн шийдэл болон зөвлөгөө үйлчилгээ

Мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтыг оновчтой хийж, богино хугацаанд үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд мэдээллийн технологийн экспертүүдийн зөвлөгөө чухал үүрэгтэй. Манай компани  мэдээллийн технологийн чиглэлээр ажилласан арвин туршлага, мэргэшсэн сертификат  инженерүүдийнхээ чадавхаар дамжуулан мэдээллийн технологийн консалтинг, зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Манай Oracle, Cisco, Dell, Microsoft зэрэг энтерпрайз шийдэл нийлүүлэгч байгууллагуудын албан ёсны сертификаттай зөвлөх инженерүүд  байгууллагын тань мэдээллийн технологийн одоогийн ашиглалт, стандарт, бодлогыг үнэлэх, хэрэглээг илүү үр ашигтай, оновчтой удирдан зохион байгуулах, мэдээллийн технологийн төлөвлөлтийг хийх, төсөл бэлдэх, хөндлөнгийн зөвлөхөөр ажиллан зөвлөгөө, үйлчилгээг хүргэн ажиллана.

Чингис Консалтинг компани нь харилцагчдынхаа хүсэлтээр инженер, техникийн ажилтныг гадны түншлэгч технологийн байгууллагын шийдэл, техник хангамжийн чиглэлээр сургахын зэрэгцээ, мэргэжлийн туслалцаа үйлчилгээг аутсорсинг буюу гадны туслан гүйцэтгэг хөлслөх хэлбэрээр хүргэж байна.

Бид Oracle, Microsoft, Dell, HP, Cisco, Microsoft зэрэг технологийн түншүүдийн шийдлүүдээр мэргэшсэн, мэргэжлийн сертификаттай инженерүүдийн багтай бөгөөд таны хүссэн чиглэлээр (сервер, сторэйж, програм хангамж, мэдээллийн системийн хамгаалалт, сүлжээний тоног төхөөрөмж, дотуур холбоо, өгөгдлийн менежмент) ямар ч хэлбэрээр (онлайн, танхимын, заавар материалаар) байгууллагын тань ажилтнуудад сургалт зохион байгуулах боломжтой.

ДЭД БҮТЭЦ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтэц, аюулгүй байдал нь хамгийн чухал зүйлс бөгөөд тогтвортой, аюулгүй, хурдтай үйл ажиллагааг явуулах ёстой.
Мэдээллийн технологийн дэд бүтэц

Манай компани байгууллагад зориулан үндсэн систем (Core Backbone), утастай болон утасгүй (LAN, WAN, Wireless) сүлжээний шийдлүүдийг хамгаалалтын (Firewall) шийдлийн хамт мэргэжлийн түвшинд боловсруулан ажиллаж байна.

Бид сүлжээний шийдэл нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч Cisco, Dell, HP, Huawei, Fortinet, D-Link, TP-Link, ZTE, Barracuda зэрэг компаниудын Switch, Router, Firewall, Access Point, шилэн кабель зэрэг тоног төхөөрөмжүүдээр бүх төрлийн сүлжээний шийдлүүдийг нийлүүлэн ажиллаж байна.

Чингис Консалтинг ХХК мэдээллийн аюулгүй байдлын ISO27001 удирдлагын тогтолцоонд тулгуурлан байгууллагын мэдээлэллийн технологийн үйл ажиллагаанд эрсдэлийн шинжилгээ хийх, мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам боловсруулах, зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Мэдээлэл технологийн аудит, үнэлгээ үйлчилгээг авснаар дараах давуу талууд бий болно.

  • Байгууллагын мэдээлэл алдахаас сэргийлэх
  • Байгууллагын өгөгдлийн системийн хэвийн ажиллагаа алдагдахаас хамгаалах
  • Байгууллагын мэдээллийн системийн менежментийг хангалттай түвшинд байлгах
  • Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг тогтвортой, найдвартай явуулах
  • Байгууллагын мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтанд менежмент хийх, зөв зохион байгуулах
  • Ажилчдын хариуцлагыг нэмэгдүүлэх
  • Байгууллагад тулгарч болох эрсдэлийг урьдчилан тодорхойлох
Мэдээллийн технологийн аудит, үнэлгээ, хөгжүүлэлт
Програм хангамж нэвтрүүлэлт
Бид дэлхийн нэр хүнд бүхий програм хангамжийн компаниудтай албан ёсоор түншилж ажилладаг бөгөөд хамгийн боломжит хувилбараар уян хатан үнийн бодлого, төлбөрийн нөхцөлтэйгээр харилцагчиддаа хүргэн ажиллаж байна.
Мөн програм хангамжын лиценз худалдаалахаас гадна тэдгээрийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хэвийн ажиллагааг хангах, ажилчдыг сургах зэрэг шаардлагатай үйлчилгээнүүдийг хүргэж байна.

Дараах холбоос дээр дарж Програм хангамжуудын дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Систем интеграцчлал
Чингис Консалтинг ХХК харилцагч байгууллагуудынхаа үйл ажиллагааны онцлог, онцгой хэрэгцээ шаардлагад нь нийцсэн технологийн шийдэл гаргаж, түүний дагуу нэвтрүүлэлт, тогтвортой үйл ажиллагааг хангах үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.
Сервер, дата төв, Сүлжээ, дэд бүтэц, Барилгын автоматжуулалт, Харилцаа холбоо, Хурлын өрөөний шийдэл, Хяналтын камерийн шийдэл, Галын дохиоллын систем, Нэвтрэх хяналтын систем, Зарлан мэдээллэх систем, Дотуур холбооны шийдэл, Радио холбооны шийдэл